• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагт чухал нэмэр хандив үзүүлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-04 17:15:28

    9-р сарын 3-нд Их 20-ийн бүлгийн уулзалтын өмнөхөн, ДХБ-гийн ерөнхий захирал асан Паскал Лэйми манай радиод ярилцлага өгөхдөө, эдийн засаг, олон улсын бизнес худалдаа зэрэг дэлхийн нийтээр анхаарч буй цуврал асуудлаар санал бодлоо илэрхийлжээ. Үүнд Хятадын эдийн засгийн хөгжил дэлхийн эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх чухал нэмэр хандив, Хятад Европын бизнес худалдааны асуудал, дэлхийн хамтын стандарт, зарчмыг хэрхэн байгуулах зэргийг хамарчээ.

    Сүүлийн жилүүдэд байгуулсан Хятадын эдийн засгийн хурдтай, тогтвортой хөгжлийн амжилтын тухай Паскал Лэйми хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өсөлтийн үр бүтээл түмний хараанд илхэн байна. Дэлхийн ард түмэн ч энэхүү амжилт бүтээмжийн үр өгөөжийг хүртсээр ирэв. Өнөө Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 7 триллион ам.долларыг давсан нь дэлхийн эдийн засгийн 10 хувийг эзэлж байна. Хоёрдугаар улиралд Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5%өсөж, өсөлт удааширсан байгаа ч эдийн засгийн нийт хэмжээ илт нэмэгдсэн юм. Хятадын эдийн засаг өсөж байгаа гэдэг нь дэлхийн эдийн засгийн хөгжилд асар их ач холбогдол үзүүлж байна гэсэн үг гэжээ.

    ДХБ-ын ерөнхий захирлын албыг 8 жил хашсан Паскал Лами хэлэхдээ, хүчирхэг, тогтвортой , эрүүл саруул Хятадын эдийн засаг нэн өргөн хүрээнд дэлхий дахин ач буянаа өгөх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, өнөөдрийн Хятад орон экспортын чухал зах зээл болж байгаа төдийгүй, олон төрлийн бараа таваар болон үйлчилгээний салбарт дэлхийн олон орны асар их зах зээл болж байгаа юм. Хятадыг оролцуулаагүй ДХБ-ын мэдээллийн техникийн хэлэлцээрийн өргөжилт нь бодит хэрэгжих боломжгүй. Дэлхийн мэдээллийн техникийн бүтээгдэхүүний зах зээлд Хятадын улс 1/4-% эзэлж байгааг ойлгох хэрэгтэй гэжээ.

    Сүүлийн хэдэн сар өрнөсөн Хятад улс болон Европын холбооны зарим орнууд хоорондын худалдааны маргааны талаар Лами хэлэхдээ, худалдаа байсан газарт маргаан байж л байдаг. Хатад улс болон Европын холбоо бол дэлхийн хамгийн том худалдааны түнш юм. Хоёр талын өдөр бүрийн худалдааны хэмжээ 1 тэрбум евро хүрч байна. Өргөн хараанаас авч үзэхэд худалдааны маргаан нь худалдааны харилцааны зөвхөн өчүүхэн нэг хэсэг байдаг. ДХБ-ын зохицуулалтын механизм ч түүнд зохицуулж байна. Тийм ч учраас хоёр талын худалдааны маргаан улс төрийн мөргөлдөөн болох боломжгүй юм гэжээ.

    Номхон далайн стратеги эдийн засгийн түншийн харилцаа байгуулагдахын хэрээр сүүлийн жилүүдэд Америк, Европын холбоо болон Япон "Атлантын далайг дамнасан худалдаа хөрөнгө оруулалтын түншийн харилцааны хэлэлцээр"-ийн төлөвлөгөөг эрчтэй хэрэгжүүлж байна. Холбогдох улс орон, бүс нутаг хоёр талт болон олон талт худалдааны район байгуулах зорилго бүхий арга хэмжээнүүд явуулж байна. Паскал Ламийн үзэж байгаагаар, олон жилийн турш худалдааг нээлттэй байлгахаар дамжин бүс нутаг хоорондын татварыг нэлээд хөнгөлсөн хэдий ч үүнээс олсон ашиг тус нь хязгаартай байна. Харин стандарт болон дүрэм журмыг хангах, татварын бус бэхлэлтийг багасгах нь бүс нутгийн худалдааны хэлэлцээрийн гол үүрэг юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе