• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Мексикийн Ерөнхийлөгчтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2013-09-05 09:56:40

      Хятад улсын дарга Ши Жиньпин 4-ний өдөр Санкт Петербургт Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотой уулзлаа.

      Дарга Ши Жиньпин хэлэхдээ: энэ оны 6-р сард миний бие Мексик улсад төрийн айлчлал амжилттай хийсэн билээ. Хятад, Мексикийн харилцаа хөгжлийн цоо шинэ шатандаа ороод байна. Хоёр орон цаашид олон салбарын хамтын ажиллагаагаа урагшлуулж, ялангуяа харилцан хөрөнгө оруулалт ба худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөтгөж, дэд бүтцийн барилга байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх ёстой. Түүнчлэн Хятад, Мексикийн хөрөнгө оруулалтын сан байгуулах явдлыг эрчтэй зөвшилцөхийг хүсэж байна. Хятад Мексик хамтын хүчин чармайлт гаргаж, Хятад, Латин Америкийн хамтын ажиллагааны форумыг байгуулж, Хятад, Латин Америкийн тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцааг идэвхтэй хөгжүүлэхэд бэлэн байна гэв.

      Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето хэлэхдээ: энэ оны 6-р сард болсон дарга Ши Жиньпиний айлчлалд Мексик улс баяртай байгаа. Мексик, Хятадын харилцаа маш сайн хөгжиж байна. Хоёр орны төрийн тэргүүнүүдээс хоёр талын хамтын ажиллагааны тухай гаргасан чухал шийдвэрийг хоёр орны олон салбарууд сайтар хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр орны тал бүрийн стратегийн түншийн харилцаа чухал үр дүнд хүрлээ. Хятадын аж ахуйн нэгжүүд Мексикийн дэд бүтцийн барилга байгуулалт зэрэг салбарт хөрөнгө оруулахыг Мексикийн тал угтаж байна. Латин Америк, Хятадын харилцааны хөгжилд Мексик улс идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа гэлээ.

      Дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн хамт хоёр орны засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын дээд зиндааны ажлын хэсэг байгуулах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе