• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс өөрийн эдийн засгийн асуудлаа зохицуулах нь маш чухал

CRI       (GMT+08:00) 2013-09-05 17:20:55

      5-ны үдээс хойно, Их 20-ын удирдагчдын 8-р чуулга уулзалт ОХУ-ын Санкт-Петербургт нээгдлээ. Энэхүү уулзалт болох гэж байхад, Хятадын Сангийн яамны орлогч сайд Жү Гуан-ё дотоод гадаадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Хятад улс өөрийн орныхоо эдийн засгийн асуудлыг сайтар зохицуулах нь дэлхийн эдийн засгийн хөгжилд маш их хувь нэмэр оруулж байгаа явдал мөн гэжээ.

      Үзэсгэлэнт Нева гол болон Финландын хойгийн уулзвар бүс дэх 300 гаруй жилийн түүхтэй Константин ордон нь дахин дэлхийн хүмүүсийн анхаарлын төвд орж, 4-ний өдрөөс эхлэн дэлхийн олон газрын зочид төлөөлөгчдийг хүлээн авсан байна. Энэ удаад Хятад улсын төлөөлөгчид гадаадын анхаарлыг маш их татаж байлаа.

      Энэ удаагийн чуулга уулзалт нь "Эдийн засгийн өсөлтийг ахиулж, ажлын байрыг нэмэгдүүлэх" гэсэн уриан дор болж байна. Чуулга уулзалт эхлэхээс өмнө, Хятадын Сангийн яамны орлогч сайд Жү Гуан-ё сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, дэлхийн эдийн засаг өнөө мөн л маш олон тогтворгүй хүчин зүйл нүүрлэж байгаа бөгөөд энэ үеэр Их 20-ын удирдагчдын чуулга уулзалтыг зохиож байгаа нь маш их ач холбогдолтой гэжээ.

      "QE хөтөлбөр буюу эдийн засгийг урамшуулах мөнгөний зөөлөн бодлогоос алхам алхмаар гарна гэдгээ Америкийн Холбооны нөөцийн сан мэдэгдсэн нь Дэлхийн банк санхүүгийн зах зээлийн тогтворгүй хүчин зүйлийг нэмэгдүүлж, шинэ эдийн засгийн улс орнуудын санхүүгийн зах зээлд хямрал үүсэж байна. Зарим орнуудын олон улсын орлого зарлагын асуудал хүндэрч, хөрөнгө мөнгө гадагшлах, валютын ханш сулрах мэтийн онцгой сорилт тулгарч байна" гэв.

       Жу Гуан Ё хэлэхдээ: эдийн засгийг урамшуулах валютын бодлогоо АНУ зогсоож болзошгүйгээс үүдэлтэй сорилтоос гадна Европын Холбоо ч өр зээлийн хямралын бараан сүүдрээс туйлбартай салж чадаагүй байна, шинэ эдийн засгийн улс орнуудад шинэ асуудал тулгарч байна. Дэлхий нийтэд нөлөөлөх, ирээдүйн хөгжилд холбогдох эдгээр том чухал асуудал дээр Хятад улсын баримталж буй байр суурь маш тодорхой юм. Даруй "эн тэргүүнд өөрсдийн асуудлаа сайтар зохицуулах явдал болно" гэв. Тэрээр хэлэхдээ:

      "Бид Хятадын дотоодын явдлаа сайн зохицуулах хэрэгтэй. Хятадын эдийн засгийн бүтцэд гүнзгий өөрчлөлт хийж, эдийн засгийн өсөлтийн чанарыг дээшлүүлж, өсөлтийн хурдыг зохицуулж, тогтвортой, эрүүл хөгжлийг батлах хэрэгтэй. Хятадын эдийн засаг байгаль орчинд ээлтэй, нөөц баялгийг хэмнэх загвар тийш шилжин хөгжиж байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт тасралгүй ахиж, өсөлтийн чанар цаашид дээшилнэ гэдэгт бид итгэлтэй байна. Түүнчлэн инфляцийг 3.5%-д хязгаарлаж, жил тутамд 10 сая гаруй хүнийг ажлаар хангаж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид юун тэргүүнд Хятадын ард түмэнд буян эдлүүлэх төдийгүй дэлхийн улс орон ч Хятадын эдийн засгийн хөгжлөөс ашиг тус хүртэх юм" гэв. 

      Жу Гуан ё хэлэхдээ, Хятад улс яриа хэлцлийн Их20 бүдүүвчийг хөгжсөн эдийн засгийн цогц болон шинэ эдийн засгийн цогцыг уялдуулан хөгжүүлэх гэсэн байр суурийг чухалчлан үзэж байна. Зуршил ёсоор БИРКС-ийн орнуудын дээд хурлаас өмнө уулзалт зохион байгуулж, улс төрийн том асуудал, G20-ын байр суурийн талаарх уялдаа холбоо хийгээд БИРКС-ийн орнуудын мехнизмийн хамтын ажиллагаа зэрэг талаар судлан ярилцдаг билээ. Хурлаас өмнө харилцах иймэрхүү мехнизм нь G20-ын тогтолцоонд шинэ эдийн засгийн цогцуудын үг хэлэх эрх ба оролцоо нөлөөг дээшлүүлэхэд тустай юм гэжээ.

      Энэ удаагийн дээд хурлын хугацаанд, Хятадын төлөөлөгчид G20-ийн хурлын талбайд 400 гаруй шоо метрийн хэмжээтэй хэвлэл мэдээллийн төвийг байгуулж, хуралд оролцож байгаа Хятадын төлөөлөгчдийн холбогдох мэдээллийг дотоод гадаадын хэвлэлд цаг алдалгүй хүргэж, олон улсын чухал асуудлаарх Хятадын байр суурийг хүргэх болно. Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ү Пэн сэтгүүлчид хэлэхдээ, Хятадын төлөөлөгчдийн мэдээллийн төв нь талбайн хэмжээгээрээ даргалагч орон болох ОХУ-ын дараа орох юм, G20-ын хүрээнд Хятад улсын нөлөө өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг энэ нь харуулж байгаа юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе