Хятад улсын дарга Ши Жинпин Казакстанд анхны төрийн айлчлал хийхийн өмнөхөн Хятад улсаас Казакстанд суух шинэ элчин сайд Ле Юйчен сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Хятад Казакстаны харилцаа түүхийн хамгийн сайн үедээ байна гэж үзсэн бөгөөд, ойр хөрш, тогтвортой харилцаа, түргэн өсөлт, ажил хэрэгч гэх дөрвөн онцлогтой юм гэжээ.
Хоёр орон газар зүйл байршлаар ойролцоо, дипломат харилцаа тогтоосон 20 жилд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, хоёр талын худалдаа хөрөнгө оруулалт хамгийн түргэн хөгжиж бодитой ашиг хүртээсэн гэжээ.