|
|
||
Хятад улсын дарга Ши Жинпин 5-ны өдөр Санкт -Петербургт Бразилийн ерөнхийлөгч Дилма Роуссефтай уулзлаа.
Ши Жинпин хэлэхдээ, ирэх жил Хятад Брзилийн дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Хоёр тал энэ арга хэмжээг сайн зохион байгуулах ёстой. Хоёр орон давуу талаа харилцан нөхвөрлөж, нэгдсэн төлөвлөгөөгөө эрчимжүүлж, уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг салбар дах хамтын ажиллагаагаа ахиулж, чанарыг дээшлүүлж, харилцан ашиг хүртэх ёстой. даяршлын шинэ хандлагад хоёр орон ойлголцоо зохицуулгаа эрчимжүүлж, шинээр хөгжиж буй зах зээлийн орны эдийн засгийн хөгжлийн саруул сайхан хэтийн төлвийг дэлхийн дахинд харуулж, БРИКС-ын орнуудын эв нэгдлийг нягтруулж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэн, дэлхийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, шинээр хөгжиж байгаа зах зээлийн орнуудын хамтын ашиг сонирхолыг хамгаалан, дэлхийн эдийн засгийн өсөлтөд үргэлжлэн хувь нэмэр оруулах ёстой гэлээ.
Дилма Роуссеф хэлэхдээ, Бразили улс Ши Жинпинийг ирэх жил хоёр орон дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ойн үеэр Бразилид төрийн айлчлал хийж, мөн БРИКС-ын орнуудын удирдагчдын уулзалтад оролцож, хоёр орны харилцааны цаашдын хөгжилд түлхэц үзүүлэхийг урьж байна. Бразилийн тал Латин Америк Хятадын харилцаанд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |