|
|
||
Зүүн хойд азийн 9 дэх удаагийн яармагийн хэвлэлийн бага хурал 5-нд Чан Чүньд зохигдлоо. Сурвалжаас үзвэл, энэ удаагийн яармаг нь хүндэтгэлтэй зарчмаар зохиож, хурал болон үйл ажиллагааны хугацааг богиносгосноор энэ жилийн хурал нь өнгөрсөн жилийнхээс 40%-р богиноссон байна.
Сурвалжид тэмдэглэснээр, яармагийн хугацаанд 5 төрлийн 38 хурал болно. 6-ны өдрийн нээлтийн ёслол буюу Зүүн хойд азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний 7-р форум дээр дотоод гадаадын зочид "хөрш орнуудтайгаа түншлэн, хамтран ажиллан зэргээр урагшлан, цэцэглэн хөгжсөн тогтвортой Зүүн хойд азийг байгуулах" гол уриан дор лекц хийлээ. Уг яармагаар 8 үзэсгэлэнгийн ордонд олон улсын стандартад нийцсэн 2600 павьилон байгуулсны 1007 нь гадны улс орных байна. Энэ нь нийт талбайн 38%-г эзэлж, 133 орон болон бүс нутгийн 10 мянга гаруй худалдаачдыг хамарчээ. Яармаг 9-р сарын 11 хүртэл үргэлжлэх болно. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |