• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Санкт-Петербургт ирлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-05 09:36:37

  Энэ сарын 5, 6-ны өдрүүдэд болох Их 20-ын удирдагчдын 8-р чуулга уулзалтад оролцохоор Хятад улсын дарга Ши Жиньпин 4-нд Оросын Санкт-Петербургт хүрчээ.

  Энэ удаагийн чуулга уулзалт нь "Өсөлт болон ажлаар хангах" гэсэн сэдвийн хүрээнд болох бөгөөд дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, худалдаа, хөгжил, олон улсын валют болон санхүүгийн системийн өөрчлөлт зэрэг асуудлыг түлхүү авч хэлэлцэх болно. Чуулга уулзалтын үеэр, дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зэрэг улс орнуудын төрийн тэргүүн болоод олон улсын байгууллагын удирдагчидтай уулзахын зэрэгцээ, БРИКС-ийн орнуудын удирдагч нарын албан бус уулзалтад оролцоно.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе