|
|
||
9-р сарын 3-нд Хятад- Ази Европын 3 дахь яармагийн ШХАБ-ын үйлдвэр худалдааны аж ахуйн эздийн чуулга уулзалт Үрэмч хотод боллоо. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны орлогч дарга, Хятадын үйлдвэр худалдааны холбооны дарга Ван Чиньминь чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна. Тэрээр гишүүн онууд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх, ялангуяа ногоон эрчим хүчний хувьд, гишүүн орнууд эрчим хүчний зах зээлийг улам нээлттэй болгож, техникийн солилцоог эрчимжүүлэхийг уриалсан байна.
УТЗЗ-гийн бүх Хятадын хорооны гишүүн, Жэжян мужийн Үйлдвэр худалдааны холбооны дарга, Жэнтай корпорацын захирал Нань Цүньхүй хэлэхдээ, шинэ эрчим хүчнийг нээж, ногоон эдийн засгийг хөгжүүлж, эрчим хүчний бүтцийг сайжруулж, үйлдвэрлэлийн арга хэлбэрийг өөрчлөх нь дэлхийн олон орны нийтлэг ойлголт болсон гэжээ. Түүний үзэж байгаагаар, төв Азийн бүс нутагт нарны эрчим хүч болон зах зээлийн нөөц бий. Хятад улс ШХАБ-аар дамжин төв Азийн олон орны ногоон эрчим хүчний бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байна гэжээ.
ШХАБ-ын нарийн бичгийн даргын орлогч Азиз Носировийн үзэж байгаагаар, ШХАБ энх тайван, аюулгүй болон тогтвортой байдлыг нааштай сахиулсан бөгөөд бүс нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд ашигтай орчинг бүрдүүлсэн гэжээ. \Навч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |