|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 5-ны өдөр Сенкт Петербургт Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандезтай уулзсан байна.
Хятад Аргентины уламжлалт харилцааг Хятад улс чухалд үзэж хөгжүүлсээр ирсэн юм, Аргентинтай хамтын ажиллагаагаа өргөтгөн хөгжүүлнэ. Хоёр тал засгийн газрын хамтын ажиллагааны механизм, эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж, эрчим хүч, уул уурхай, цахилгаан, дэд бүтцийн байгуулалт, түүнчлэн хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөтгөж, Хятадын аж ахуйн нэгжүүд Аргентинд хөрөнгө оруулахад Аргентины тал тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна. Аргентин Латин Америкийн чухал улс орон, олон улсад Аргентин нэн их үүрэг гүйцэтгэхэд Хятад дэмжлэг үзүүлэх бөгөөд Аргентинтай хамтарч Хятад Латин Америк тивийн хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна. Шинээр хөгжиж буй зах зээл болсны хувьд Хятад Аргентин хамтын ажиллагаагаа улам эрчижжүүлж, шинээр хөгжиж буй зах зээлийн улс орон ба хөгжсөн улс орны хамтын ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй гэж Ши Жиньпин илэрхийлэв.
Аргентин Хятадад экспортлоо улам нэмэгдүүлэхийг хүсэхийн дагуу Хятадын аж ахуйн нэгжүүд Аргентины ус цахилгаан, төмөр зам зэрэг гол гол бүтээн байгуулалтын төсөлд оролцож мөн Аргентинээр дамжиж Латин Америкийн зах зээлд орохыг сайшаана. Хоёр орон бас өөр өөрсдийн валютаа солилцож, олон улсын ажил хэрэг, Латин Америкийн харилцаанд Хятадтай солилцоо уялдлаа эрчимжүүлэхийг Аргентины тал хүсэж байна гэж Кристина Фернандез илэрхийлсэн байна./Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |