|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 5-ны өдөр Санкт-Петербургт ДХБ-ын ерөнхий захирал Роберто Азеведотай уулзсан байна.
Ши Жиньпин онцлохдоо, ДХБ-ыг төв болгосон олон талт худалдааны систем нь худалдааг хялбар дөхөм бөгөөд чөлөөтэй болгох үндэс суурь юм. Үүнийг аль нэгэн бүс нутгийн худалдааны байгуулалтаар орлуулж болшгүй. Нээлттэй, шударга, ил тод олон талт худалдааны систем нь дэлхийн олон орны хамтын ашиг сонирхолд нийцэх юм. Бүс нутгийн худалдааны байгуулалт нь ил тод болон багтаамжит зарчмын дагуу олон талт худалдааны дүрэмд нөхвөрлөх ба ахиулах үүрэг гүйцэтгэх ёстой. Роберто Азеведо ДХБ-ыг удирдан Доха-гийн хэлэлцээрийг нааштай урагшлуулж, ивээх үзлийг эрс эсэргүүцэн, дэлхийн худалдааны хялбар дөхөм, чөлөөт байдлыг хангаж, олон талт худалдааны системийг хамгаалах ба эрчимжүүлэхийг хүсэж байна. Хятад улс нь олон талт худалдааны системийг дэмжигч байж, ДХБ-ын хариуцлагатай гишүүнээр ажиллах бөгөөд олон талт худалдааны системийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох болно гэжээ. \Навч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |