• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Их 20-ийн дээд хуралд оролцож байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-06 10:18:38

      5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Их 20-ийн бусад гишүүн орны удирдагчтай хамт ОХУ-ын Санкт-Петербургт хуралдаж, дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлтийг түргэтгэх, хүчирхэг, тогтвортой хийгээд тэнцвэртэй өсгөх төлөвлөгөөний талаар зөвшилцсөн байна.

      Энэ удаагийн хурал Санкт-Петербургийн Константин Паласт болов. Хурал нь өсөлт болон ажлын байраар хангах гэсэн сэдвийн тойронд хоёр үе шаттайгаар болсон юм. Хуралд оролцсон удирдагчид дэлхийн эдийн засаг банк санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, худалдаа, хөгжил, олон улсын валют банк санхүүгийн системийн өөрчлөлт зэрэг сэдвийг голлон авч хэлэлцэв.

      Энэ хурлын өмнөхөн дарга Ши Жиньпин Туркмен, ОХУ, Казахстан, Узбекстан, Киргиз зэрэг таван орны хэвлэлд нэгдсэн ярилцлага өгөхдөө, өсөлт болон ажлын байраар хангах гэсэн уриан дор, Их 20-ийн түншийн нягт харилцаа байгуулахыг түргэтгэж, макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлох гэсэн Санкт-Петербургийн хурлыг Хятадын тал дэмжиж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс энэ удаагийн хуралд дөрвөн талт хүсэлт тавьж байна, нэгд, макро эдийн засгийн хариуцлагатай бодлогыг хамтаар хэрэгжүүлэх, хоёрт, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамгаалан хөгжүүлэх, гуравт, дэлхийн эдийн засгийн зохицуулалтыг боловсронгуй болгох, дөрөвт, хөгжиж байгаа орны хөгжлийн түнш болох гэжээ.\Ч.Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе