• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Ши Жиньпиний хэлсэн үгийг өндөр үнэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-06 16:55:07

      Их хорийн удирдагчдын 8-р хурлын хугацаанд Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхийн эдийн засгийн байдлын талаар үг хэлэв. Гадаадын мэргэжилтэн, эрдэмтэд болон оюуны сангаас тэмдэглэхдээ, дарга Ши Жиньпиний хэлсэн үг нь өөрчлөлтийг хэлбэрэлтгүй урагшлуулж, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамгаалан хөгжүүлэх гэсэн Хятадын шийдвэр зоригийг уламжилсан байна, эдийн засгийн тогтвортой эрүүл хөгжлийг хэвээр хадгалж, дэлхийн эдийн засагт сайн үр нөлөө авчрах хүчин чадал Хятадад бий гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

      Францын хятад судлаач, Парисын 8-р их сургуулийн геополитикийн ухааны доктор Пьерр Пикард үзэхдээ, дарга Ши Жиньпиний хэлсэн үг цагаа олов, олон улс орон хамтаар зөвшилцөж, эдийн засгийн эрүүл орчинг байгуулах ёстой. Хятадын эдийн засгийн үндсэн байдал сайн , эдийн засгийн хэтийн хөгжлийн асуудлыг зохицуулахын төлөө, бүтцийн өөрчлөлтийг хэлбэрэлтгүй урагшлуулна гэсэн нь Хятадын засгийн газрын алсын харааг харуулж байна гэжээ.

      Америкийн "Петерсон" олон улсын эдийн засаг судлалын газрын Хятадын төслийг голлон хариуцагч Николас Борст үзэхдээ, дарга Ши Жиньпиний хэлсэн үг нь Хятад улс өөрийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжлөө биелүүлэх гэсэн хүсэл зоригийг харуулж, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн талаар тодорхой үзэл дурдсан байна гэжээ.

      Энэтхэгийн ажиглагчдын сангийн орлогч дарга Нандан Үнникришнан хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн зохицуулалтын талаарх дарга Ши Жиньпиний үзэл маш идэвхтэй, бүтээлч шинэлэг байна. Дэлхийн эдийн засгийн тогвортой байдлыг хамгаалж, олон улсын банк санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг байгуулж, дэлхийн эдийн засгийн зохицуулалтыг боловсронгуй болгох гол хүчин нь Их хорийн бүлэг байх ёстой гэсэн дарга Ши Жиньпиний үзлийг сайшааж байна гэжээ.\Ч.Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе