![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Их 20-ын 8-р уулзалт 5-ны өдөр Оросын Санк Петербургт эхэллээ. Хятад улсын дарга Ши Жинпин уг хуралд оролцож хэлсэн үгэндээ, олон орон алсын хараагаар, шинийг үүдэхэд түшиглэн хөгжих, өсөлт нь нэгдмэл байх, ашиг тус нь уялдаатай байх дэлхийн эдийн засгийг байгуулж, дэлхийн эдийн засгийг нээлттэй хөгжүүлж, эдийн засгийн нягт түншийн харилцаа тогтоож, хариуцлагаа үүрэх ёстой. Хятад улс өөрчлөлтөө эрс хэлбэрэлтгүй гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх стратегийг баримтлана. Хятад улс эдийн засгаа тогтвортой эрүүл саруул хөгжүүлэх нөхцөл бололцоо хүчин чадалтай гэжээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, өнөө дэлхийн эдийн засаг аажмаар сэргэж, сайжрах шинж тэмдэг мэдрэгдэж байна. түүнчлэн дэлхийн банк санхүүгийн хямралын сөрөг нөлөө оршсоор байгаа тул эдийн засгийн сэргэлт мөн л нэлээд урт замыг туулах болно.олон орон шинийг үүдэхэд түшиглэн хөгжих, өсөлт нь нэгдмэл байх, ашиг тус нь уялдаатай байх дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх ёстой гэжээ.
Ши Жинпин цохон тэмдэглэхдээ, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд Их 20-ын гишүүн орнууд эдийн засгийн түншийн харилцаагаа нягт хөгжүүлж, үүрэг хаариуцлагаа гүйцэтгэхийг шаардаж байна. нэгд , хариуцлагатай макро эдийн засгийн бодлого хэрэгтэй байна. хоёрт, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамтаар хамгаалан хөгжүүлэх хэрэгтэй байна. гуравт, дэлхийн эдийн засгийг нэн сайн цэгцлэн засаж, нэн шудрага болгох хэрэгтэй байна гэжээ. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |