• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их 20-ийн дээд хэмжээний хурал хуралдаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-06 16:56:37

         Их 20-ийн удирдагчдын 8-р дээд хурал ОХУ-ын "умард нийслэл" хэмээн алдаршсан Санкт-Петербургт боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд оролцож үг хэлэхдээ, дэлхийн нээлттэй эдийн засгийг эрс хамгаалан хөгжүүлнэ гэжээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад улс өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэхээ хэлбэрэлтгүй баримталж, харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэх нээлттэй стратегийг баримтална. Хятад улсад эдийн засгийн тогтвортой эрүүл хөгжлийг биелүүлэх нөхцөл чадамж байгаа гэжээ.

         Өнөөгийн байдлаар, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч хүрэлцэхгүй, олон улсын банк санхүүгийн хямралын явцад илэрсэн гүн зөрчил, бүтцийн асуудлыг арилгаж чадаагүй байна. Ийм нөхцөл байдалд, Санкт-Петербургийн дээд хурал нь өсөлт болон ажлын байраар хангах уриан дор явагдаж байгаа юм. 5-нд болсон 1-р шатны хурал дээр, хуралд оролцсон удирдагчид дэлхийн эдийн засгийн байдал, худалдаа, хөгжил, олон улсын валют банк санхүүгийн өөрчлөлт зэрэг сэдвээр үг хэлэв. Талууд тэмдэглэхдээ, өнөө дэлхийн эдийн засгийн сэргэлт дуусаагүй, харин зангилаа үе шатандаа байна, Их 20-ийн гишүүн орнууд бодлогын уялдаа холбоо хийгээд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хэрэгжүүлж байгаа валютын бодлогын илүүдэл хүчин нөлөөг сайтар зохицуулж, олон улсын банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хамгаалж, хөгжлөөр ялгаатай улс орны ашиг сонирхлыг харгалзаж, хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй өсөлтөд суурилсан дэлхийн эдийн засгийг бий болгоно гэжээ.

         Дарга Ши Жиньпин уулзалтад анх удаагаа оролцож байна. Дэлхийн хоёрдогч том эдийн засгийн цогцын хувьд Хятад улс дэлхийн эдийн засгийн засан зүгшрүүлэх үйл хэрэгт хэрхэн оролцох, Хятад улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв ямар болохыг ойлгохын тулд Хятадын дуу хоолойг дэлхий нийт анхаарч байна. Дарга Ши Жиньпин илтгэлдээ, улс орнуудын хөгжил дэвшил шинэчлэлтэй, өсөлт нэмэгдэл нь хэлхээ холбоостой, ашиг тус нь уялдан нэгдсэн дэлхийн эдийн засаг болгон бүтээн байгуулахыг уриаллаа. Тэрээр хэлэхдээ, хөгжлийн шинэчлэлт бол дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийн хэрэгцээ шаардлага мөн. Улс орнууд эдийн засгийн өсөлтийн чанар ба үр ашгаа дээшлүүлж, бүтцийн идэвхитэй өөрчлөлтөөр өрсөлдөх хүчээ эрчимжүүлэх нь зүйтэй. Өсөлтийг хэлхээ холбоостой байлгах нь дэлхийн эдийн засаг эрчтэй сэргэх хэрэгцээ шаардлага юм. Улс орнууд тухайн орныхоо ашиг тусыг бодолцохын зэрэгцээ бусад орны ашиг тусыг ч харгалзаж, өөрийн хөгжлийг сүвэгчлэхийн зэрэгцээ бусад орны хөгжилд тус болох хэрэгтэй. Улс нэгбүрийн хөгжлийг бусад орнуудын өсөлттэй уялдаа холбоотой болгох хэрэгтэй юм. Ашиг тусыг уялдуулан нэгтгэх бол дэлхийн эдийн засаг тэнцвэртэй хөгжих хэрэгцээ шаардлага юм. Улс орнууд ашиг тусыг дэлхий нийтийн хүртээл болгох боломж бүрдүүлж, харилцан ашигтай, хамтаар ялах хөгжилд хүрэх ёстой гэв.

         Ши Жиньпин хэлэхдээ, иймэрхүү дэлхийн эдийн засгийг цогцлоон байгуулахад Их 20-ын гишүүн орнууд эдийн засгийн түншлэлийн нягт харилцаа тогтоож, биелүүлэх ёстой үүрэг хариуцлага хүлээх зайлшгүй шаардлагатай. Нэгд, хариуцлагатай макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх явдал. Хятад улс эдийн засгаа эрүүл тогтвортойгоор хөгжүүлэх нөхцөл боломжтой бөгөөд дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Хоёрт, дэлхийн эдийн засгийн нээлттэй хөгжлийг хамтаар хамгаалах хэрэгтэй. Зүйл бүрийн ивээх үзлийг эсэргүүцэж, чөлөөтэй, нээлттэй, үл гадуурхах худалдааны олон талт тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй. Гуравт, дэлхийн эдийн засгийг засан зүгшрүүлэх үйл хэргийг боловсронгуй болгож, шударга байдлыг нэмэгдүүлэх нь чухал. Холбогдох орнууд цаашид ОУВБС-н хуваарилалт, өөрчлөлтийн төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлэх ёстой. Улс орнуудын эдийн засгийн дэлхийн эдийн засагт эзлэх байр суурийг тодорхойлох хуваарилалтын шинэ арга хэлбэр тогтоох хэрэгтэй гэв.

         Хятадын эдийн засгийн бодлогын талаар Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс бүх талаар өөрчлөлтөө гүнзгийрүүлэн судалгаа хийж, эдийн засаг, улс төр, соёл боловсрол, нийгэм, экологийн соёл зэрэг салбарын механизмын өөрчлөлтийг түргэсгэж байна. Хятад улс мөн зах зээлийн системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, макро өөрчлөлт, банк санхүү, хөрөнгө оруулалт, засаг захиргаа зэрэг салбарын өөрчлөлтийг урагшлуулж, зах зээлийн нөөц баялгийн хуваарилалт дахь үндэс суурийг гүйцэд бататгаж байна. Хятад улс хүүгийн хэмжээ болон валютын ханшийн зах зээлийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, юанийн ханшийн уян хатан чанарыг чангатган, юанийн хөрөнгийн төслийг арилжиж болох болгоно.Хятад улс харилцан ашигтай хамтаар урагшлах нээлттэй стратегийг баримтлан, хөрөнгө оруулалт, худалдаатай холбоотой механизмын өөрчлөлтөө түргэсгэн, хууль дүрмээ төгөлдөржүүлэн, Хятад улс дахь гадаадын аж ахуйн нэгжүүдийг эрх тэгш хуулийн орчноор хангаж, холбогдох орнуудтай худалдааны маргааныг хэлэлцээрээр зохицуулах болно гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе