• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-гийн гишүүн орны Хууль зүйн яамны сайд нарын анхдугаар хурал нээгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-06 10:16:01

    ШХАБ-гийн гишүүн орны Хууль зүйн яамны сайд нарын анхдугаар хурал 5-ны өдөр Бээжинд нээгдлээ. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин тус хуралд баярын цахилгаан илгээв. Тэрээр онцлохдоо, хууль цааз болон хуулийн засаглалын салбар дахь харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь ШХАБ-гийн гишүүн орны хамтын хүсэл эрмэлзэл юм. Хятад улс бусад гишүүн оронтой хамтаар хууль цааз болон хуулийн засаглалын салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хууль зүйн бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, гишүүн орнуудын хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна гэжээ.

    Ши Жиньпин захидалдаа хурлын нээлтэд халуун баяр хүргэсэн бөгөөд хуралд оролцсон гишүүн орнуудын хууль зүйн сайд нар, төлөөлөгчдөд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ, ШХАБ нь гишүүн орнуудын улс төр, эдийн засаг, аюулгүй байдал болон соёл зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөж, бүс нутгийн энх тайван хөгжлийг ахиулснаар олон улсын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн юм. ШХАБ-гийн гишүүн онуудын хууль зүйн сайд нарын хурлын тогтолцоог байгуулсан ба анхдугаар хурал нээгдсэн явдал нь гишүүн орнуудын хууль зүйн яамны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хуулийн засаглалын салбар дахь солилцоо хамтын ажиллагааг ахиулах чухал арга хэмжээ болох юм. Тус хурал нь энэ талаар нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе