• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Ангела Меркельтэй уулзав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2013-09-06 18:39:31

    Хятад улсын дарга Ши Жиньпин 6-нд Санкт- Петербургт Германы Канцлер Ангела Меркелтэй уулзав.

    Ши Жиньпин хэлэхдээ, ерөнхий сайд хадагтай та физикийн шинжлэх ухааны доктор хүн, үүнээс биХятад Германы харилцааг "Ньютоны хүчний гуравдугаар хууль"-тай холбон үзэж байна. Нэгдүгээрт Хятад Герман хамтын ажиллагааны инерцийг баримтлах хэрэгтэй. Хамтын ажиллагаа бол Хятад Германы харилцааны гол чиглэл хандлага, хоёр тал хэлбэрэлтгүй баримтлах ёстой. Хоёрдугаарт ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулан Хятадын Германы харилцааг "хурдасгах" хэрэгтэй. Хятад улс өөрчлөлтөөр тохируулалт хийж, тохируулалтаар хөгжүүлэх арга хэмжээ авч байна. Бид эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжилд итгэл төгөлдөр байгаа, Хятад Германы хамтын ажиллагааг олон боломжоор хангах болно. Хоёр орон боломжийг ашиглан, харилцан ашигтай хамтаар хөгжих үзлийг баримтлан, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бүх талаар эрчимжүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт хоёр орны харилцааны хөгжлийн "саатуулах хүч"-ийг бууруулах хэрэгтэй.

    Ангелө Меркель хэлэхдээ Герман Хятадын хэлхээ холбоо хамтын ажиллагаа маш нягт байдаг, Герман Хятадын эдийн засагт онцгой анхаарал хандуулж байна. Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил нь Германд ашигтай. Герман Хятад улсын хамтын ажиллагааг өргөтгөхөд хүчирхэг "хурдасгуур"-аар хангах ёстой. Германы Франкфуртыг юанийн бирж болгохыг хүсэж байна. Европын холбоо болон Хятад улс нарны зайн асуудлаар тохиролцоонд хүрсэнд Герман улс сэтгэл ханамжтай байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе