• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний Казахстаны хийх айлчлал нь хоёр орны харилцааны шинэ бэлгэ тэмдэг болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-06 20:22:28

    Казахстанаас Хятадад суугаа элчин сайд Нурлан Ермекбаев сэтгүүлчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, Хятад улсын дарга Ши Жиньпиний Казахстаны хийх айлчлал нь хоёр орны стратегийн бүх талын түншийн харилцааг цаашид хөгжүүлэх бэлгэ тэмдэг болох юм гэжээ.

    Хятад, Казахстан эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт ил тод амжилтад хүрсэн юм. Казахстаны бүртгэлд харуулснаар, 2012 онд хоёр талын худалдааны хэмжээ 25.6 тэрбум ам долларт хүрсэн бөгөөд өнгөрсөн жилүүдэд Хятад улс Казахстанд 20.2 тэрбум ам долларын хөрөнгө оруулснаар тус орны гуравдагч том хөрөнгө оруулагч улс орон болсон байна.

    Эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, зам харилцаа, уул уурхай нь Хятад, Казахстаны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны гол чухал салбар болох бөгөөд өнөө хамтын ажиллагааны салбараа цаашид өргөтгөж байна.

    Хоёр орны соёл болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар ярих үе Ермекбаев хэлэхдээ, эртний торгоны замаар холболдсон хоёр орны хувьд тус салбар дахь харилцаа улам өргөжиж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе