• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Барак Обаматай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-06 20:48:04

    Хятад улсын дарга Ши Жиньпин 6-ний өдөр Санкт-Петербургт Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан байна.

    Ши Жиньпин хэлэхдээ, энэ оны 6-р сард би Ерөнхийлөгч Барак Обаматай Анненберг эдлэнд тавтай уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд хоёр тал үүний дагуу нягт хамтран ажиллаж байна. Түүнчлэн Хятад Америкийн стратеги, эдийн засгийн 5 дахь яриа уулзалт баялаг амжилтад хүрсэн юм. Хоёр армийн харилцаа сайжирсан бөгөөд олон улс болон бүс нутгийн чухал их асуудал дээр хэлхээ холбоогоо эрчимжүүлж байна. Бид шинэ хэлбэрийн том гүрний харилцааны зөв чиглэлийг хэлбэрэлтгүй баримтлах ёстой. Ерөнхийлөгч Барак Обаматай байнгын хэлхээ холбоотой байхад би бэлэн байна гэжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ, Ази номхон далайн бүс нутаг бол Хятад Америк хоёр орны хамтын ашиг тусыг бүрэн харуулсан нутаг болох юм. Хоёр орны хамтын ажиллагаа нь санал зөрөлдөөнөөс их байна. Өнөө Ази номхон далайн бүс нутагт хөгжлийн чухал боломж нүүрлэж байгаа хэдий ч далай тэнгисийн эрх ашиг, арал олтригуудын маргаан зэрэг асуудлууд оршиж байна. Америк тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг сахихад нааштай үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

    Сирийн асуудлаар Ши Жиньпин Хятад улсын байр суурийг тодорхойлсон бөгөөд үүнийг улс төрийн аргаар шийдвэрлэх нь цорын ганц зөв зам болох юм гэжээ.

    Барак Обама Америкийн байр суурийг тодорхойлсон бөгөөд Хятадын талтай хэлхээ холбоотой байхад бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе