• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их Британи: Химийн зэвсэг хэрэглэсэн шинэ баримт олов

CRI       (GMT+08:00) 2013-09-07 16:19:53

      Их Британийн парламент Сирид зэвсэг хэрэглэх саналыг авч хэлэлцээд буцаах шийдвэр гаргасан хэдий ч тус улсын засгийн газар энэ асуудалд идэвхтэй хандсан хэвээр байна. Ерөнхий Сайд Д. Камерон Их 20-ын уулзалтын үеэр, Сирид химийн зэвсэг хэрэглэснийг нотлох шинэ баримтыг Их Британи олсон гэжээ. Энэ нь зэвсгийн цохилт өгөх чадалтай бусад холбоотон орнуудаа дэмжиж буй явдал боллоо.

      Ерөнхий сайдын албан төлөөлөгч хэлэхдээ, Д. Камероны хэлж байгаа шинэ баримт бол нэгэн химийн зэвсгийн дайралтад өртсөн хүний хувцас болон тухайн нутгаас авсан хөрсний дээж бөгөөд эдгээр зүйлд сарин хорт хийний элемент агуулсныг илрүүлсэн гэжээ.

      Эдгээр баримтууд бусад орнууд зэвсгийн халдлага явуулах, Башар Ассадын засгийн газарт цохилт өгөх хангалттай үндэслэл болж чадахгүй. Учир нь Сирид химийн зэвсгийн дайралт болсон эсэхээс илүү химийн зэвсгийн дайралтыг чухам хэн явуулсан гэдэг нь чухал болоод байна. Д. Камероны ярьж буй шинэ баримт асуудлыг тодруулж чадахгүй нь ойлгомжтой тул хүмүүст энэхүү "шинэ баримт" бодит ач холбогдолгүй мэт санагдаж байна.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе