• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жинпин Обаматай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-07 12:29:53

     Хятад улсын дарга Ши Жинпин 6-ны өдөр Санкт Петербургт Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзлаа.  6-р сард Хятад Америкийн төрийн тэргүүн Калифорнийн их сургуульд уулзснаас хойш дахин уулзаж байгаа нь энэ юм. Хоёр тал харилцаа, Ази Номхон Далайн үйл хэрэг, Солонгосын хойгийн байдал, Сирийн асуудал зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцоо.

     Ши Жинпийн хэлэхдээ, өнөө Хятад Америкийн харилцаа сайн сайхан хандлагатай байна. Хоёр тал бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж байна. стратеги болон эдийн засгийн тавдахь уулзалт баялаг үр дүнтэй байж, хоёр армийн харилцаа үргэлжлэн сайжирч, олон салбар дах ажил хэрэгч хамтын ажиллагаа лавдуун урагшилж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудал дээр ойлголцоо зохицуулгаа хэвээр байлгаж, хоёр орны харилцаа өнөө сайн сайхан хандлагаа хэвээр байлгаж байна.

      Обама хэлэхдээ, Америк Хятад хоёр орон Ази Номхон далайн үйл хэргийн явцад түншийн харилцаа тогтоохыг Америк хүсч байна. холбогдох орнууд маргаанаа дипломат аргаар зохицуулахыг хүсч байгаа бөгөөд үүнд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

      Сирийн асуудлаар Ши Жинпин хэлэхдээ, улс төрөөр зохицуулах нь цорын ганц арга зам . хүч хэрэглэх нь асуудлыг  зохицуулж чадахгүй. холбогдох орнууд болгоомжтой байхыг хүсч байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе