• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Казахстаны Ерөнхий сайдтай уулзав

CRI       (GMT+08:00) 2013-09-08 15:40:52

      Хятад улсын дарга Ши Жиньпин 7-нд Астанад Казахстаны Ерөнхий сайд Серик Ахметовтой уулзав.

      Ши Жиньпин хэлэхдээ: Хятад, Казахстан харилцан нөхөх давуу талтай бөгөөд улс төрийн бат бэх үндэс суурьтай. Эрх тэгш харилцах, харилцан ашигтай, хамтаар ялах зарчим баримталж ирсэн. Хоёр орон Хятад, Казахстаны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дунд урт хугацааны төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээ, чанараа тал бүрээр дээшлүүлж, Хятад, Казахстаны түүхий нефть дамжуулах хоолойн өргөтгөл төслийг төлөвлөгөө ёсоор биелүүлж, Хятад-Төв Азийн байгалийн хий дамжуулах C хоолойн бүтээн байгуулалтыг түргэтгэж, үүний зэрэгцээ эрчим хүчний бус салбарын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Хоёр орны хамтын ажиллагаа өргөн уудам хэтийн төлөвтэй бөгөөд хоёр орны ард түмэн нэн илүү ач тус авчирна гэдэгт итгэлтэй байна гэж илэрхийллээ.

      Ахметов хэлэхдээ: Хятад улсын эдийн засаг хөгжлийн сайн хандлагатай байгаа нь хоёр орны хамтын ажиллагаанд сайн боломж нээж байна. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал баялаг үр дүнд хүрлээ. Хоёр орны төрийн тэргүүн нар хамтын ажиллагааны шинэ зорилт болон чухал салбаруудыг тогтоолоо. Хоёр тал хамтын ажиллагааны иж бүрэн хэлэлцээр байгууллаа гэсэн байна.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе