• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Назарбаевтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-08 15:49:20

      7-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Абишули Назарбаевтай уулзав. Хоёр орны төрийн тэргүүн Хятад Казахстаны харилцааны хөгжлийг дүгнэж, хойшдын хамтын ажиллагааг тал бүрээр төлөвлөж, Хятад Казахстаны тал бүрийн стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэх талаар өргөн хүрээнд чухал нийтлэг ойлголтод хүрэв.

      Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Казахстаны тал бүрийн стратегийн түншийн харилцаа бол найрсаг сайн хөршийн харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ юм. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх бол Хятадын гадаад харилцааны тэргүүн чухал чиглэл юм. Казахстаны талтай хамтаар чармайж, Хятад Казахстаны харилцааг хөгжүүлэн, баялаг амжилтад хүрч, хоёр орны хөгжил цэцэглэлд, улмаар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд улам их хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Нурсултан Абишули Назарбаев хэлэхдээ, Казахстан Хятад харилцан итгэлцэж, харилцан дэмжиж, үнэнчээр хамтран ажилладаг. Байдал яаж ч өөрчлөгдсөн Казахстан хэзээд Хятадын сайн хөрш, сайн найз, сайн түнш байж, Хятад улстай хамтаар урагшлахад бэлэн байна гэжээ.

      Уулзалтын дараа, хоёр орны төрийн тэргүүн "Хятад Казастаны стратегийн тал бүрийн түншийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх хамтарсан тунхаг"-т гарын үсэг зурав.\Ч.Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе