|
|
||
7-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Абишули Назарбаевтай хамт Хятад Казахстаны аж ахуйн эздийн комисс байгуулах бага хуралд оролцож үг хэлэв.
Хятад Казахстаны аж ахуйн эздийн комисс байгуулагдсан явдалд дарга Ши Жиньпин баяр хүргэв. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад Казахстан бол харилцан хамтын ажиллагааны чухал түнш юм, бодит хамтын ажиллагааны баялаг үр бүтээлтэй. Хятад Казахстаны худалдааны хамгийн том түнш юм, тусгаар улсуудын хамтын нөхөрлөл дотроос Казахстанд Хятад улс хамгийн их хөрөнгө оруулж байгаа гэжээ.
Нурсултан Назарбаев хэлэхдээ, Казахстан Хятад бол сайн түнш , хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа өндөр амжилттай байгаа. Хятад улстай эрчим хүч, харилцан саадгүй нэвтрэлцэх зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, торгоны замыг дахин сэргээхэд Казахстан бэлэн байна. Казахстан Хятадын аж ахуйн эздийн комисс хоёр орны аж ахуйн нэгжийн харилцаа холбоог идэвхтэй хөгжүүлж, эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны шинэ салбар нээхийг хүсэж байна гэжээ.\Ч.Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |