• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жинпин Казахстаны парламентын доод танхимын дарга Нурлан Нигматулинтай уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-08 15:26:49

    Хятад улсын дарга Ши Жинпин 7-ны өдөр Астанад Казахстаны парламентын доод танхимын дарга Нурлан Нигматулинтай уулзлаа.

    Ши Жинпин хэлэхдээ, Хятад Казахстан хамтын ажиллагааны асар их нөөцтэй, саруул уудам хэтийн төлөвтэй, энэ удаагийн айлчлалаар хоёр тал хамтын ажиллагааны чухал тохиролцоонд хүрлээ. ирээдүйд эдгээр төсөл маань баялаг үр дүнтэй болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

    Нурлан Нигаматулин хэлэхдээ, дарга Ши Жинпин таны энэ айлчлал хоёр орны сайн хөршийн найрамдал болон стратегийн хамтын ажиллагааг дорвитой ахиуллаа. Казахстан Хятад хоёр орон олон улсын том асуудлаар нийтлэг ойлголттой байдаг. Казахстан Хятад олон улсын үйл хэрэг дэх зохицуулгаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Казахстаны парламент хоёр орны харилцааг хөгжүүлэхэд нэн их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе