• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Юньшань Украйнд айлчиллаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-08 16:03:04

    Украйны орон нутгийн намын урилгаар ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшань 6-8-ны өдрүүдэд Украйнд албан ёсны найрсаг айлчлал хийлээ. Тэрээр Киевт Украйны ерөнхийлөгч Виктор Янукович болон ерөнхий сайд Мукола Азаровтай нартай уулзалт хийлээ.

    Януковичтэй уулзах үедээ Лю Юньшань, 2011 онд хоёр орны төрийн тэргүүн Хятад Украйны стратегийн түншийн харилцааны гэрээнд гарын үсэг зурж, хоёр орны харилцаа бүх талаар шинэ шатанд гарсан юм. хоёр тал улс төрийн харилцаагаа дээшлүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулан, соёлын солилцоогоо нягтруулах замыг стратегийн түншийн харилцааны гурван том тулгуур болгож, харилцан суралцаж, хамтаар ашиг хүртэхийг хүсч байна гэжээ. Янукович хэлэхдээ, Хятадтай харилцаагаа хөгжүүлэх нь Украйны гадаад харилцааны тэргүүлэх чиглэл мөн. Өнөө хоёр орны харилцаа гүнзгийрэх үндэс суурь бүрдээд байна. Хятадад айлчилж Хятадын удирдагчтай хоёр талын харилцааны ирээдүйн хөгжлийн талаар шинэ төлөвлөгөө боловсруулахыг хүсэн хүлээж байна гэжээ.

    Азаровтой уулзахдаа Лю Юньшань , Хятадын тал Украйныг Европ Азийн бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал түншээр үзэж байна. Украйны талтай хамтаар хоёр орны улс төрийн итгэлцлийг өндөртгөж, дээд хэмжээний хэлхээ холбоо яриа хэлэлцээг эрчимжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны талаар шинэ амжилт олж, олон хэлбэрийн соёлын солилцоо өрнүүлж, боловсролын салбар дахь солилцоо хамтын ажиллагааг үргэлжлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан техникийн талын хамтын ажиллагааг үнэнхүү эрчимжүүлж, Украйны шинжлэх ухааны үр бүтээлийг Хятадын хөрөнгө мөнгөний давуу тал, зах зээлийн давуу талтай уялдуулахыг хүсч байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе