• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн Хойд Азийн яармагийн эмэгтэй үйлдвэрийн эздийн анхдугаар форум боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-09 11:11:08

         "Найрсаг, хамтран ажиллан, ялалт байгуулан, хамтаар хөгжих" уриан дор Хятад-Зүүн Хойд Азийн яармагийн үйлдвэрийн эмэгтэй эздийн анхдугаар форум 9-р сарын 7-нд Чан Чүнь хотод боллоо. БНСУ, Япон, Канад, Америк, Австрали, Монгол, Вьетнам зэрэг улс орон болон бүс нутгийн 150 гаруй үйлдвэрийн эмэгтэй эзэд хуралд оролцжээ.

         Дэлхийн үйлдвэрийн эмэгтэй эздийн нэгдсэн комиссын зөвлөлийн дарга Жинь Шүньзе үг хэлэхдээ, тус комисс болон Хятадын засгийн газар хамтран зохиож байгаа "анхдугаар форум" -ын зорилт нь Хятад болон дэлхийн олон орнуудын үйлдвэрийн эмэгтэй эзэд болон мэргэжилтэй эмэгтэйчүүд хоорондын харилцааг ахиулж, Хятадын Зүүн Хойд Азийн яармаг, Хятадын зах зээлтэй танилцан, харилцаа болон хамтын ажиллагааг эрчимжүүлэн, эдийн засгийн хурдтай хөгжлийг ахицтай болгоход оршино гэв.

         Уг комисс 2009 онд байгуулагдсан бөгөөд төв байр нь БНСУ-д байдаг. Дэлхийн 32 орон болон бүс нутгийн 500-гаад гишүүнтэй болоод байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе