• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Түмэн газрын цайны зам" ба Хятад Монгол Оросын хотын дарга нарын дээд хурал Эрээнд болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-09 17:41:50

           Хятадын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг, Эрээн хотын засгийн газраас зохион байгуулсан "Түмэн газрын цайны зам" ба Хятад Монгол Оросын хотын дарга нарын дээд хурал 9-нд эхэлж, хуралд оролцогсод эрдэмтэн судлаачид "Түмэн газрын цайны зам" хийгээд хотын хөгжил, бүс нутгийн эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.

           "Түмэн газрын цайны зам" ба хотын хөгжлийн дээд хурал нь цайны замын дагуух бүс нутгийн солилцоо хамтын ажиллагааны чухал боломж нөхцөл мөн. 2012 онд уг арга хэмжээг анх удаа Эрээнд хийсэн байна. Энэ удаагийн хурлаар хотуудын холбооны хотын дарга нарын дугуй ширээний хурал, аж ахуйн нэгжүүдийн уулзалт буюу төсөл нийлүүлэх хурал зэрэг арга хэмжээ зохиож холбогдох хотуудын харилцааг нягтруулж, ажил хэрэгч солилцоо хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх болно./Анар/

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе