|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-ний өдөр Ташкентад Укбекстаны ерөнхийлөгч Абдуганиевич Каримовтай хэлэлцээ хийв. Хоёр орны удирдагч Хятад Узбекстаны харилцаа, хамтаар анхаарч буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, өргөн хэмжээний нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны стратегийн түншийн харилцаагаа цаашид хөгжүүлэн гүнзгийрүүлэхээр шийдсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Узбекстан нь төв Азийн улс төрийн төв бөгөөд хоёр орон стратегийн чухал түнш болсоор ирсэн юм. Олон усл, бүс нутгийн шинэ өөрчлөлт, хоёр орны харилцааны хөгжлийн эрэлт шаардлагын өмнө хоёр талаар алсыг бодолцож, Хятад Укбекстаны харилцааны хөгжлийг сайтар төсөөлөх хэрэгтэй. Бид "Хятад Узбекстаны нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ" тохиролцож, хоёр орны харилцааны хөгжлийн зарчим, хөгжлийн зүгийг хуулийн хэлбэрээр баталж, Хятад Узбекстаны стратегийн түншийн харилцааг улам шинэ тавцанд хүргэх болно. Хоёр орон хоорондын улсын байдалд тохирсон хөгжлийн зам, гол ашиг сонирхолд авч байгаа байр суурьд харилцан дэмжлэг үзүүлж, чухал том асуудлаар санал бодлоо даруй солилцож, байр сууриа зохицуулах хэрэгтэй гэсэн байна.
Хятад улс нь Узбекстаны том хөрш бөгөөд итгэлтэй түнш орон. Узбекстаны ард түмэн Хятадын өнө удаан түүх, орчин үеийн бүтээн байгуулалтад олсон үр амжилтыг бахархан биширч, дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахаар чухал хувь нэмэр үзүүлсээр ирснийг магтан сайшаадаг. Энэ удаагийн айлчлалаар дамжуулж дарга Ши Жиньпин Узбекстаны ард түмэн Хятадын ард түмэнд халуун дотносог байхыг мэдэрч, хоёр орны нөхөрсөг хамтын ажиллагаанд шинэ эрч хүчин нэмсэн гэж би итгэж байна гэж Каримов хэлсэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Узбекстанд хөрөнгө оруулахын хүсэж байна, үүний зэрэг Хятадтай худалдаа, мэдээ холбоо, зам харилцааны дэд бүтэц, хүмүүнлэг зэрэг олон салбарын харилцаагаа улам эрчимжүүлж, хамтаар орчин цагийн шинэ торгон замыг байгуулж, хоёр орны ард түмэнд буян хишиг хүртээхийг хүсэж байна гэж тэрээр мөн хэлсэн байжээ.
Хурлын дараа хоёр удирдагч "Стартегийн түншийн харилцааг цаашид хөгжүүлэн гүнзгийрүүлэх тухай Хятад Узбекстаны хамтарсан тунхаг" болоод "Хятад Узбекстаны нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ"-нд хамтаар гарын үсэг зурж, мөн эдийн засаг худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалт нийлүүлэлт, хятад хэлний сургалт зэрэг олон төслийн хамтын ажиллагааны бичиг материалд гарын үсэг зурах хуралд оролцжээ./Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |