
БНХАУ-ын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 10-ны орой Бишкек хотод хүрч, Киргиз улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн бөгөөд 13-ны өдөр Бишкект болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13-р бага хуралд оролцох болно.
Айлчлалын үеэр, тэрээр ерөнхийлөгч Алмазбек Атамбаевтай хэлэлцээ хийж, парламентын дарга Асулбек Жеенбеков болон ерөнхий сайд Жанторо Сатубалдиев нартай уулзаж, Хятад-Киргизийн харилцааг хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцох болно. Түүнчлэн хоёр орны удирдагчид бас ололт амжилтын бичиг баримтад гарын үсэг зурж нийтлэх бөгөөд хоёр талын холбогдох байгууллага нэгж болон аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурах ёслолд оролцох болно.