|
|
||
"Түмэн газрын цайны зам" ба хотын хөгжил сэдэвт Хятад, Монгол, Оросын хотын дарга нарын 2 дахь дээд хэмжээний уулзалт 10-нд Өвөр Монголын Эрээнд өндөрлөлөө. Хятад, Монгол, Орос гурван орон арав гаруй хэлэлцээр байгуулж, түүнчлэн "түмэн газрын цайны зам"-ыг "биет бус соёлын өв"-д бүртгүүлэх хамтарсан санаачилга гаргалаа.
Эрээн хотын дарга Бао Чунмин хэлэхдээ, энэ уулзалтад Хятад, Монгол, Оросын түмэн газрын цайны замын 31 хотын төлөөлөгчид хотын дарга нарын дугуй ширээний уулзалтад оролцож, хотын хөгжил, хот хоорондын хамтын ажиллагаа, хөгжил ба хамтын ялалт зэрэг талаар "түмэн газрын цайны замын хотуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааны хэлэлцээр" байгууллаа. Гурван орон "түмэн газрын цайны зам бол дэлхийн соёлын нандин өв" гэсэн нийтлэг ойлголтод хүрч, дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлэхээр болж, "түмэн газрын цайны замыг биет бус соёлын өвд бүртгүүлэх хамтарсан санамж бичиг"-т гарын үсэг зурсан гэлээ.
Хятадын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн орлогч дарга Чан Кэ-рэнь хэлэхдээ, "түмэн газрын цайны зам" бол Хятад, Монгол, Орос гурван орны түүх соёлын нандин өв, түүнчлэн дэлхийн соёлын өв. Гурван орон цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, түмэн газрын цайны замаас улбаалсан эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал зэрэг баялаг агуулгыг гүйцэд нээж, цайны замын соёлыг уламжлах ёстой гэсэн байна.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |