|
|
||
11-ний үдээс өмнө Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян Даляньд Бельгийн ерөнхий сайд Елио Ди Рупотой уулзав.
Ли Кэчян Бельгийн эцэг ван хоёрдугаар болон Филипп ванд мэнд дамжуулав. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн оны 5-р сард Бельгид айлчлах үеэр ерөнхий сайд халуун дотноор хүлээн авч, вангийн үе залгамжлагч байсан Филипийн хамт хог хаягдал боловсруулах үйлдвэртэй танилцаж, гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Мөн Хятад Бельгийн найрамдалд хүчин зүтгэл гаргасан Ли Дэханий гэрт айлчилж, түүний Хятадын тухай дурсамжийн номыг хэвлүүлж өгөхөөр амласан юм. Одоо энэ ном хэвлэгдээд байгаа, Ли Дэханьд баяр хүргэж, мэнд дамжуулж байгааг уламжлаарай гэжээ.
Елио Ди Рупо мөн Филип вангийн халуун мэндчилгээг ерөнхий сайд Ли Кэчянд дамжуулж, Бельги Хятадын найрсаг харилцаанд Ли Кэчяны оруулсан хувь нэмэрт баярлаж байгаагаа илэрхийлэн, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа онцлов. \Урьхан
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |