• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хөгжил нээлттэй бодлоготой салшгүй холбоотой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-11 20:17:25

            Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-нд Далянд болсон 2013 Давосын зуны улирлын форумын нээлтийн ажиллагаанд үг хэлж тэмдэглэхдээ, Хятадын хөгжил өөрчлөлтөд түшиглэх бөгөөд нээлттэй бодлоготой салшгүй холбоотой. Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэхээ Хятад улс үргэлжлэн боловсруулж, зах зээлийн эрч хүчийг улам идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн байна.

            Шинийг үүдэх өөрчлөлтийн бодлого нь улс орны хөгжлийн эрч хүч. Шинэ засгийн газар засаглалын эрх үүргийг өөрчилж, засаг захиргааны тогтолцооны өөрчлөлтийг хүч тавин хэрэгжүүлэхийг эн тэргүүний ажил болгон хийсэн байна. Засгийн газар өөрсдийн ажлаа сайтар хийж, аж ахуйн нэгжүүдэд эрх тэгш өрсөлдөх орчин хангаж, зах зээлийн эрч хүчийг бадруулах хэрэгтэй гэж Ли Кэчян хэлсэн байна.

            Хятадын хөгжил нь өөрчлөлтөд түшиглэх бөгөөд нээлттэй бодлого хэрэгжүүлэхтэй салшгүй холбоотой юм. Нээлттэй бодлого хэрэгжүүлэх цар хүрээгээ бид тасралтгүй өргөжүүлсээр ирсэн юм, эхний хагас жилд Хятад орон Европын Швейцар, Исландтай чөлөөт худалдааны хэлэлцээрийн гэрээ тохиролцож, саяхан бас АСЕАН-ы удирдагчидтай Хятад-АСЕАН-ы өндөр зэргийн чөлөөт худалдааны бүс байгуулахаар хэлэлцэн тогтсон.  Бид мөн гадаад худалдаанд тус дөхөм үзүүлэх олон төрлийн арга хэмжээ авч, экспорт импортын тогтвортой өсөлтөө баталж байна гэж Ли Кэчян мөн хэлсэн байна./Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе