• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголыг холбосон төмөр зам байгуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-12 11:31:38

    Хятад- Зүүн хойд Азийн 9-р чуулганы үеэр Хятад Монголын төмөр замын талаарх яриа хэлэлцээ хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байлаа. Зүүн Хойд Азид Хятад Монголыг холбосон шинэ төмөр зам түргэн байгуулах нь чухал ач холбогдолтой тул үүнийг нэн даруй шийдвэл хоёр орны эдийн засаг худалдааны хөгжлийг ахиулахад сайнаар нөлөөлнө гэдэгт мэргэжилтнүүд санал нэгтэй байна.
  
    Жилинь мужийн хөгжил өөрчлөлтийн комиссын Түмэн мөрний төлөвлөгөөг зохицуулах газрын дарга Бай Жүнкай хэлэхдээ, Хятадын Рашаанаас Монголын Чойбалсан хүртэл төмөр зам байгуулах саналыг аль эрт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр санаачилсан. Европ Азийг холбосон шинэ тээврийн шугамыг нээх нь чухал ач холбогдолтой гэдгийг аль 21 жилийн өмнө НҮБ мэдэрсэн юм.
  
    Энэхүү төмөр замыг байгуулах нь Хятадын Зүүн хойд нутгийн эрчим хүчний стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд хямд үнэтэй эрчим хүчээр бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх нь ч маш ашигтай юм гэж энэ төслийг хариуцаж байгаа Жилинь мужийн хариуцлагатан Ли Дашэн үзсэн байна.
  
    Зүүн хойд Азийн чуулганд оролцож байгаа Монгол улсаас Хятадад суугаа бүрэн эрхт элчин сайд Сүхбаатар Хятад Монголыг холбосон төмөр замын ажлыг нэн даруй эхлүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.


    Одоогоор, Жилинь мужид төмөр зам дэвсэх бэлтгэл, судалгаа шинжилгээний ажлууд эрчтэй хийгдэж байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе