|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 11-нд Бишкект Киргизийн парламентын дарга Асулбек Зенбековтой уулзсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Киргиз стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноор хоёр орны харилцаанд нэн олон нөхцөл боломж болон өргөн уудам хэтийн төлөвийг авчирлаа. Хоёр орны харилцааны ирээдүйд итгэл дүүрэн байгаа бөгөөд Киргизийн талтай чин үнэнчээр харилцан туслалцан, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эртний торгоны зам дагуу шинэ цаг эриний "торгоны замын эдийн засгийн бүс"-ийг байгуулж, хамтын хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Хоёр орны хууль тогтоох байгууллага хоёр орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэснийг Ши Жиньпин өндрөөр үнэлжээ.
Асулбек Зенбеков хэлэхдээ, хоёр орон стратегийн түншлэлийн харилцаан байгуулсан нөхцөл боломжийг ашиглан, хоёр талын хамтын ажиллагааг түргэтгэн, "торгоны замын эдийн засгийн бүс"-ыг хамтаар байгуулж, үеийн үед найрсаг байхыг биелүүлэхэд Киргизийн тал бэлэн байна. Хоёр орны хууль тогтоох байгууллага хэлхээ холбоогоо эрчимжүүлж, найрамдлаа зузаатган, хамтын ажиллагааг ахиулахыг Киргизийн парламент хүсэж байна гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |