|
|
||
Хятад-зүүн хойд Азийн 9-р экспо 11-нд Чанчүньд өндөрлөлөө. Тус чуулганд 100 мянга гаруй бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд дотооддоо тохиролцсон худалдааны хэмжээ 2 тэрбум 250 сая юаньд хүрч, давхацсан тоогоор 500 мянга гаруй хүн үзэсгэлэн яармагтай танилцжээ.
Зүүн хойд Азийн экспогийн гүйцэтгэх комиссын дарга, Жилинь мужийн намын хорооны байнгын хорооны гишүүн, Жилинь мужийн орлогч дарга Цэнь Вэйгэнь 11-нд танилцуулахдаа, тус чуулганаар тохиролцсон гадаад худалдааны хэмжээ 841 сая 172 мянга гаруй ам долларт хүрч, 8 дахь экспогоос 10.3% нэмэгджээ. Дотоодын худалдааны хэмжээ ч өмнөх оны яармагаас 8.5% нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 331 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд үүнд 1 тэрбум юаниас дээших 75 төсөл багтсан байна гэжээ.
Зүүн хойд Ази, Европ, Америк, Африк тив, зүүн өмнөд Ази зэрэг 133 улс орон бүс нутгийн 10 мянга гаруй бизнесмен болон дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 132 нь тус экспод оролцжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |