• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Ираны ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-12 18:37:53

  Хятад улсын дарга Ши Жиньпин 12-нд Бишкект Ираны ерөнхийлөгч Хассан Роханитай уулзжээ.

  Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Ираны талтай зөвшилцөл болон хэлхээ холбоогоо баримталж, ойлголцлоо нэмэгдүүлэн, харилцан итгэлцээ зузаатгаж, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхийг хамтаар хамгаалахад Хятад улс бэлэн гэжээ.

  Ши Жиньпин Ираны шин засгийн газрын цөмийн асуудлыг зохицуулахад авч байгаа идэвхтэй байр суурийг нааштай үнэлээд, Ираны цөмийн асуудал нь Ираны бодит ашиг тус, тэрчлэн бүс нутгийн тогтвортой байдал зэрэг том асуудалд холбогдож байдаг болохоор дараачийн алхамд холбогдох талууд ажил хэрэгч яриа хэлцлийг ахиулан, харилцан ашигтай байж хамтаар хожсон арга замыг эрэлхийлж, энхийн аргаар зохицуулах чиг хандлагыг чанд баримтлахыг хүсэж байна. Ираны талын хууль ёсны эрх ашгаа хамгаалахыг Хятад улс хүндэтгэхийн зэрэгцээ, энхийн хэлэлцээнд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэжээ.

  Хассан Рохани хэлэхдээ, Хятад улстай улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн үйл хэргээр зөвшилцөө хэвээр байлгаж, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхийг Ираны тал хүсэж байна. Иран энхийн зорилгоор цөмийн эрчим хүчийг ашиглаж, олон улсын хууль дүрэм болно цөмийг дэлгэрүүлэхгүй байх гэрээний хүрээнд цөмийн төлөвлөгөөг хөгжүүлэх болно. Түүнчлэн ОУАЭХА зэрэг байгууллага нэгжийн хяналтыг хүлээж, хамтын ажиллагаагаар дамжин олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэл зовж байгааг байдлыг арилгах болно. Үүнд Хятад улс үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

  Хоёр талаараа бас Сирийн асуудлаар санал бодлоо солилцов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе