• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Цахиагийн Элбэгдоржтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-12 20:03:53

        Хятад улсын дарга Ши Жиньпин 12-ны өдөр Бишкект Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзжээ.

        Ши Жиньпин хэлэхдээ, хоёр талаараа Хятад-Монголын харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг чанд мөрдөж, гол чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа асуудлаар харилцан дэмжиж, хоёр орны удирдагчдын зөвшилцөл, хэлхээ холбоог эрчимжүүлэн, ойлголцлоо нэмэгдүүлж, харилцан итгэлцлээ зузаатган, хамтын ажиллагааг төлөвлөх ёстой. Монгол улс олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт оролцохыг Хятадын тал дэмжиж ажиллах бөгөөд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад- Монголын стратегийн түншийн харилцаа тасралтгүй ахиж хөгжинө гэдэгт итгэж байна гэжээ.

        Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс харилцан ашигтай байж хамтаар хожих гэсэн зарчмын дагуу Монгол улстай хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хоёр талаараа уул уурхайн нөөц баялгийг нээж ашиглах, дэд бүтцийн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагаа зэргийг нэгдэлтэй төлөвлөж хөгжүүлэх сэтгэхүйн дагуу эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамтран хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг сайтар хэрэгжүүлж болно гэжээ.

  Ц. Элбэгдорж, хэлэхдээ, Монгол улс өнөө "уул уурхайгаар улс орноо хүчирхэгжүүлэх" стратеги хэрэгжүүлж байна. Хятад улстай уул уурхай, эрчим хүч, эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бэлэг тэмдгийн чанартай том төслийг идэвхтэй хэрэгжүүлэн, хоёр орны хамтын ажиллагаанд нааштай нөхцөлийг бүрдүүлэхийг хүсэж байна. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр Хятад улстай зөвшилцөл болон зохицуулалтаа эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе