|
|
||
Америкийн Вашингтон, Нью-Йорк зэрэг газарт 11-ний өдөр эмгэнэл илэрхийлэх ажиллагаа явуулж, "9.11"-ий террорист халдлагын 12 жилийн ойг дурсган тэмдэглэв. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама зэрэг Засгийн газрын албаны хүмүүс болон Конгрессын гишүүн нар тэмдэглэх ажиллагаанд оролцсоны хамт нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна.
Энэ оны 9-р сарын 11-ний өдөр, 2011 онд Америкийн нутаг дэвсгэрт "9.11"-ний террорист халдлага гарсны 12 жилийн ой, Америкийн гадаад дахь ЭСЯ-ны Бангхази дайралтын 1 жилийн ойн өдөр тохиолоо. Цагаан ордны 10-ны орой нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэхдээ, үндэсний аюулгүйн баг цуврал арга хэмжээ авч, "9.11"-ий 12 жилийн ойн өдөртэй холбогдох террорист дайралтаас сэргийлж, Америкийн гадаад дахь ажилтан болон тоног төхөөрөмжийг хамгаалж байна.\Навч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |