• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Рахмоновтой уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-13 09:49:14

      12-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бишкект Тажикстаны ерөнхийлөгч Емомали Рахмоновтой уулзав.

      Ши Жиньпин хэлэхдээ, 2013 оны 5-р сард ерөнхийлөгч Емомали Рахмонов Хятадад айлчлав, Хятад Тажикстаны стратегийн түншийн харилцаа байгуулсан нь хоёр орны харилцааг хөгжлийн шинэ шатанд гаргав. Бид хэзээд сайн хөрш байж, хязгаар нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, хөрш зэргэлдээ бүсийн хамтын ажиллагааг урагшлуулна. Бид хэзээд сайн найз байж, харилцан итгэлцлээ зузаатгаж, өөр өөрийн гол ашиг сонирхолоор харилцан дэмжинэ. Бид хэзээд түнш байж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлж, хоёр ард түмэнд зол жаргал авчирна гэжээ.

      Емомали Рахмонов хэлэхдээ, Тажикстан Хятадын харилцааг хөгжүүлэхийг ихэд хүсэж байна. Хятад-Төв Азийг холбосон байгалийн хийн хоолойн D шугам Тажикстаны нутгаар дайран өнгөрч байгаа нь тус орны эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм, Хятадын талтай үнэнчээр хамтран ажиллахад Тажикстаны тал бэлэн байна. Хоёр орны эдийн засаг худалдааны урт хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрт хоёр тал түргэхэн гарын үсэг зурж, хоёр талт худалдааг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Мөн "гурван гол хүчин"-д хоёр тал хамтран цохилт өгч, хамтын аюулгүй байдал болон хөгжлийг хамгаална. ШХАБ бол Тажикстан Хятадын стратегийн түншийн харилцааг харуулах тавцан юм, Хятадын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Тажикстаны тал бэлэн байна гэжээ.

      Хоёр тал Афганистаны зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

      Байгалийн хийн хоолой тавьж ажлуулах тухай хоёр орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд тус хоёр орны төрийн тэргүүн оролцов.\Ч.Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе