|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны тэргүүн нарын 13 дахь уулзалт 13-ны өдөр Киргизийн нийслэл Бишкект нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин болон бусад гишүүн орны тэргүүн нар оролцжээ.
Энэ удаагийн дээд уулзалт нь гишүүн орнуудын нөхөрсөг хөрш, найрсаг хамтын ажиллагааны харилцааг эрчимжүүлэх тухай голлон ярилцах бөгөөд мөн олон улсын болон бүс нутгийн чухал асуудлын хүрээнд санал бодлоо солилцон байр сууриа илэрхийлэх юм байна.
Киргизийн ерөнхийлөгч Атанбаяв зохион байгуулагч талын тэргүүний хувиар хурлыг даргалав.
Ши Жинпин дээд уулзалтын үеэр чухал илтгэл хийж, гишүүн орнуудын нөхөрсөг харилцаа болон олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг байгуулах Хятадын байр суурийг илэрхийлэх юм.\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |