|
|
||
ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүлэгч нарын зөвлөлийн хурал 13-ны өдөр Бишкект болж, тэргүүлэгчид олон улс бүс нутгийн том асуудал түүнчлэн ШХАБ-ын хөгжлийн хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцжээ.
ШХАБ нь бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх, дэлхийн ба бүс нутгийн асуудлыг зохицуулах үр ашигтай замыг хайх тавцан гэж удирдагч нар илэрхийлсэн байна.
Уг хурлаар баталсан Бишкекийн тунхаг нь талуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид өрнүүлэх зарчмын байр суурийг илэрхийлж, гишүүн орнууд олон талт хамтын ажиллагаагаа бүх талаар тэлж гүнзгийрүүлэх хамтын хүсэл эрмэлзлийг илэрхийлжээ.
Бүх талууд мөн үргэлжлэн хамтран ажиллахад хүч тавьж, олон орнуудын эдийн засаг орчин цаг үетэй нийцэхэд тус дөхөм үзүүлж, хөрөнгө оруулалтын түншийн нягт харилцааг байгуулж, зам харилцааны мэдээ холбоог зохистой хөгжүүлж, техник мэргэжил ба ажилчин тариачдын хамтарсан цогцыг шинэчилж, ШХАБ-ын хөгжлийн сан хийгээд хөгжил нээлтийн банк байгуулах асуудлаар судлан хэлэлцэж уг төслийг түргэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэж удирдагчид нар мөн дахин нотолсон байна.
Гишүүн орнууд шинжлэн ухаан техник, хүмүүнлэг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх нь чухал ач холбогдолтой мөртөө ШХАБ-ын бүс нутгийн ард түмний нөхөрсөг хөршийн хамтын ажиллагааны харилцаанд тустай гэж бүх удирдагчид нар мөн онцолсон байжээ./Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |