• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин ШХАБ-ын дээд уулзалтад 4 зорилт дэвшүүлэв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2013-09-13 21:15:51

        ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагч нарын зөвлөлийн 13 дахь хурал 13-нд Киргизийн нийслэл Бишкект болсон байна. Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Киргизын ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Оросын ерөнхийлөгч Владимир Пүтин, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекстаны ерөнхийлөгч Ислам Каримов нартай хамтаар хуралд оролцсон байна.

        Ши Жиньпин бага цар хэмжээний хуралд үг хэлэхийн дагуу их цар хүрээний хурлаар "Шанхайн зориг санааг бадруулж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх" чухал үг хэлсэн байна.

        Ши Жиньпин 4 зорилт дэвшүүлсэн байна. Нэг, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш, харилцан зөвшилцсөн, олон төрөлт соёл иргэншлийг хүндэтгэж, хамтаар хөгжих "Шанхайн зориг санаа"-г бадруулна. Хоёр, Бүс нутгийн аюулгүйн ба тогтвортой байдлыг хамтаар сахин хамгаална. Гурав, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчтэй хөгжүүлнэ. Торгон замын зориг санааг уламжлан хөгжүүлж, "Олон улсын зам харилцааны ачаа тээврийг хялбарчлах хэлэлцээр"-т түргэн гарын үсэг зурна. Дөрөв, хүмүүнлэгийн ба иргэдийн солилцоог эрчимжүүлж ШХАБ-ыг хөгжүүлэхээр иргэдийн бодол болон нийгмийн үндэс суурь тавих зэрэг дөрвөн зорилт тавьсан байна. /Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе