|
|
||
9-р сарын 3-13-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Туркменстан, Казахстан, Узбекстан, Киргиз зэрэг 4 оронд төрийн айлчлал хийж, ШХАБ-ын Бишкекийн дээд хуралд оролцов. Хятадын Гадаад харилцааны сайд Ван И айлчлалын талаар танилцуулахдаа, тус айлчлалын агуулга баялаг, зорилт тодорхой, ажил хэрэгч, өндөр үр ашигтай бөгөөд маш их амжилттай боллоо. Айлчилсан орон бүр дарга Ши Жиньпингийн айлчлалыг машид чухалчилж, бүгд онцгой анхаарч, ёслол төгөлдөр хүлээн авлаа. Дарга Ши Жиньпингийн хүрсэн газар бүхэнд найрсаг сэтгэл бялхаж, хамтын ажиллагааны үр дүн дэлгэрч, хэвлэлүүд ч анхааралтай мэдээллээ гэжээ.
Ван И мөн энэхүү айлчлалын дөрвөн ололтыг танилцууллаа, үүнд төрийн тэргүүн хоорондын дотно нөхөрлөл болон дээд итгэлцлийг тогтоов. Хятад болон Төв Азийн орнуудын харилцааны төвшинг тал бүрээр дээшлүүлэв, "торгоны зам дагуух эдийн засгийн бүс"-ийн стратегийн бодлогыг хамтаар байгуулах тухай дурдав, ШХАБ-ын эрүүл бодит хөгжлийг ахиулав зэрэг болно.\Ч.Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |