• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин ШХАБ-ын дээд уулзалт дээр үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-14 15:56:00

    Байгуулагдаад 12 жил болж байгаа ШХАБ нь бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг баталгаажуулах, гишүүн орнуудын хамтын хөгжлийг түлхүү ахиулах үр ашигтай механизм, бүтээлч хүчин болжээ. Гишүүн орнуудын найрсаг хөршийн хамтын ажиллагааны харилцааг цаашид судалж, олон улс бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, байр сууриа зохицуулах нь хурлын гол сэдэв болсон юм.

    Дарга Ши Жиньпин уг хуралд анх удаа оролцож байгаа юм. Тэр хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөн дор улс орнуудын эдийн засгийн хөгжил нь өөр өөр хүндрэл бэрхшээлд тулгарсан юм. Эдгээр сорилтыг даван туулахад талууд ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх хэрэгтэй. ШХАБ-ын 6 гишүүн орон ба 5 ажиглагч орон нь эртний торгоны замын дагуу байрладаг болохоор торгоны замын үзэл баримтлалыг цаашид уламжлан дэлгэрүүлэх ёстой. "Олон улсын ачаа тээвэрт тус дөхөм үзүүлэх хэлэлцээр"-т даруй гарын үсэг зурж, Балтикын тэнгисээс Номхон далай, төв Азиас Энэтхэгийн далай, Персийн буланд хүрэх ачаа тээврийн замыг нээх ёстой гэжээ.

    2014 оны ШХАБ-ын дээд уулзалтыг Тажикстаны нийслэл Душанбед хийхээр тохиролцсон бөгөөд гишүүн орнуудын тэргүүн нар " ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын Бишкекийн тунхаг"-т гарын үсэг зурав. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе