|
|
||
13-ны өдөр ШХАБ-ын Бишкекийн дээд уулзалтын Хятадын төлөөлөгчдийн хэвлэлийн төвд болсон мэдээ нийтлэх хурал дээр, Хятадын ГХЯ-ны дэд сайд Чэн Гүөпин Ши Жиньпин даргын Төв Азийн 4 оронд хийсэн айлчлал ба ШХАБ-ын дээд уулзалтын үр дүн, онцлог зүйлийн талаар танилцуулав.
Тэрээр хэлэхдээ, дарга Ши Жиньпин Төв Азийн 4 оронд анх удаагаа айлчилж, ШХАБ-ын дээд уулзалтад оролцсон нь түүхэн айлчлал юм. Хятад ба Төв Азийн уламжлалт найрсаг харилцааг зузаатгах, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ШХАБ-ын эрүүл саруул тогтвортой хөгжлийг түлхүү ахиулахад чухал ач холбогдолтой гэжээ.
Ши Жиньпингийн Төв Азийн 4 оронд хийсэн айлчлал хөтөлбөр шахуу ч агуулга нь баялаг, олон үр дүнд хүрсэн айлчлал юм. Нэгд, Хятад ба Төв Азийн орнуудын харилцааг тал бүрээр урагшлуулсан. Хоёрт, Хятадын Төв Ази дах дипломат бодлогыг гүнзгий танилцуулсан. Гуравт, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн. Дөрөвт, эрчим хүчний хамтын ажиллагааны салбарт чухал ахиц хийсэн. Тавд, стратегийн хамтын ажиллагаа ба аюулгүйн хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн гэж Чэн Гүөпин хэлэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |