• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ-ын тамирчин Хойд Солонгост болсон тэмцээнээс алтан медаль авлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-15 15:53:25

          БНАСАУ-ын нийслэл Пхеньянд 14-ний өдөр зохиогдсон 2013 оны Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээнээс БНСУ-ын тамирчин алтан медаль авч, Хойд Солонгос улсад анх удаа төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулжээ.

          Хойд Солонгосын төв мэдээний агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын тамирчин Ким Ю Сик, Лее Ёнг Гун нар өсвөр үеийн 85 кг-ын жинд алт болон мөнгөн медаль, Ли За Куан 94 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ.

          Сурвалжаас үзвэл, энэ удаагийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн 11-17 -ний өдрүүдэд Пхеньян хотын " Зен Зо Юнг"спортын ордонд өсвөр үе болон насанд хүрэгсдийн ангиллаар зохиогдож байгаа бөгөөд БНАСАУ, Хятад, Узбекистан, Кувейт, Энэтхэг, Таиланд зэрэг 16 орны тамирчид тэмцээнд оролцож байна. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе