|
|
||
Энэтхэгийн хэвлэлийн мэдээлснээр, тус улс 15-ны өдөр цөмийн хошуу тээвэрлэж болох "Агни-V" загварын баллистик пуужинг дахин хөөргөж амжилтад хүрчээ.
Хөөргөх ажлыг хариуцсан Энэтхэгийн Батлан хамгаалах судалгаа болон хөгжлийн газрын ажлын хэсгийн гэрчилснээр, орон нутгийн цагаар 15-ны 08:45 минут орчимд "Агни-V"-г хөөргөсөн байна. Энэхүү пуужин нь 17 метр урт, 50 тонн хүнд, багцаагаар 1 тонн эд зүйл болон цөмийн хошуу тээвэрлэх чадавхитай. Түүнчлэн хатуу түлш ашигладаг ба хамгийн холдоо 5000 километрийн зайн тусгалтай.
Энэтхэг "Агни-V"-г 2 дахь удаагаа туршин хөөргөж байгаа нь энэ юм. Үүнээс өмнө өнгөрсөн оны 4-р сард анх удаа амжилттай хөөргөсөн юм.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |