|
|
||
Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол хэл утга зохиолын танхимын профессор, уран бүтээлч Мянгад Эрдэмтийн урилгаар Тайваний нэрт яруу найрагч Ш. Мөрөн 2013 оны 9-р сарын 13-ны орой тус сургуулийн эрдэм шинжилгээний танхимд лекц уншлаа. ТҮИС-ийн монгол судлалын нэрт эрдэмтэн, профессор Хишигтогтох, Хятадын Ардын Их Сургуулийн түүх судлаач, профессор Оюунбилэг зэрэг багш эрдэмтэд тэрчлэн Бээжинд ажиллаж байгаа залуу уран бүтээлчид, тус сургуулийн оюутнууд лекц сонссон байна.
Ш. Мөрөн "Гурван сүлдийн үлгэр" гэх сэдвээр илтгэл хийсэн юм. Тухайлбал, Зэв жанжны алаг сүлд, Лигдэн хааны цагаан сүлд, Мухулай жанжны хар сүлд зэрэг Монголын эзэнт гүрний дайны туг, шүтээн болсон сүлдийг олон зуун жилийн турш үе дамжин сахиж хамгаалж ирсэн үлгэрийг тоочсон билээ. "Эзэн Чингисийн байгуулсан Монголын эзэнт гүрний жанжин баатруудынх нь өргөж явсан дайны сүлдийг үр хойчис нь одоо болтол сахин хамгаалж ирсэн нь гайхамшигтай явдал юм. Дэлхийд ийм үндэстэн өөр байхгүй. Энэ нь монголчууд бид өнөөдөр ч гэсэн баатарлаг дээдсийнхээ түүхийг оюун санаагаараа дахин бичиглэж байгаа хэрэг юм. Бид агуу дээдсийнхээ дархан сүлдийг оюун ухааныхаа түшиг тулгуур болгож өөдрөг цоглог амьдрах ёстой. Мөн тэдгээр сүлдийг сахин хамгаалж шүтэж яваа хүмүүсийг хүндэтгэн, тэднээрээ бахархал болгож явъя!" гэж тэрээр сэтгэл догдлон ярилаа.
Ш.Мөрөн монгол хэл, монгол соёлын талаарх асуултад хариулахын хамт оюутнуудад хандан улам сайн хичээн суралцаж, үндэстэндээ өөрийн хувь нэмрээ үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ. \Навч редакторлав\
Ш. Мөрөн сүлдийн тухай ярих үедээ босож зогсоод залбирч байгаа нь.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |