
Энэ хамтарсан сургууль нь нийт 8 хоног үргэлжлэх бөгөөд газар хөдөлсний дараах нөхцөл байдалд цөмөрсөн хөрсийг зайлуулах, замын саадыг давах, зуд, галын аюул, хотын газар хөдлөлтөөс аврах, гамшигт өртсөн газар орон иргэдийг цахилгаан, цэвэр усаар яаралтай хангах, төвхнүүлэх, хижгээс сэргийлэх болон эмчлэх зэрэг агуулгаар хамтарсан сургууль хийх юм байна. Хамтарсан сургуулиар дамжуулан хоёр тал харилцан туршлага солилцож, байгалийн гамшгаас аврах зэрэг уламжлалт бус аюулгүй байдлын салбар дахь бэлтгэл сургуулийн төвшнөө дээшлүүлж, хоёр армийн ажил хэрэгч солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр армийн харилцааг хөгжүүлэн, бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хамтаар хамгаалах болно.
1 2 3 4 5 6 7 8 9