|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 18-нд Ардын их хурлын ордонд Иордан улсын ван 2-р Абдуллаг хүлээн авч уулзжээ. Хоёр орны тэргүүн хоёр талт дипломат харилцаа болон хамтын ашиг сонирхолд буй асуудлаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ.
Уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, Иордан бол Ойрхи дорнодын чухал орон бөгөөд газар зүйн байрлалаар зангилаа ач холбогдолтой, тухайн бүс нутгийн амгалан тайван, тогтвортой хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэж байдаг. Мөн Хятад орны сайн анд, сайн түнш юм. Бид Иорданы талтай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хятадын хөгжил цэцэглэлтийг бид биширч байна. ХКН Хятадын ард түмнийг удирдан дайчилж, тасралтгүй урагшлан дэвших болно гэдэгт итгэж байна. Хятад улс урт хугацааны турш Иорданд дэмжлэг үзүүлсээр ирсэнд маш их талархаж байна. Иорданчууд Хятадыг урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны түншээр үзэж, хоёр орны эдийн засаг худалдаа, цахилгаан, эрчим хүч, цахилгаан холбоо болон төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, эм эмнэлэг эрүүл хамгаалал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, Хятадын аж ахуйн нэгж Иорданы эдийн засгийн бүсийг бүтээн байгуулах төсөлд гар бие оролцохыг хүсэж байна гэж 2-р Абдулла илэрхийлжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |